Thursday, November 1, 2007

Дэлхийн Дулаарлын Асуудлыг Дунд Сургуулийн Мэдлэгээр Тайлбарлах нь

Монголын дунд боловсрол хэдийгээр гадаадад тэр бүр хүлээн зөвшөөрөгддөггүй боловч асар их мэдлэгийг Монгол хүүхдэд өгдөг гэдгийг бид бүгд мэддэг.
Дэлхийн дулаарлын асуудлын талаар олон жилийн өмнө орж ирсэн бодол эргэцүүллээ та бүхэнд толилуулахаар шийдлээ.

Хүн төрөлхтөн энэ асуудлыг судлаад 50 гаран жил болж байгаа. Одоо хамгийн тулгамдсан асуудал болчихоод байгаа бөгөөд дэлхий нийтээрээ CO2-ийг гол дайснаа болгон зарлав.

Дэлхий бодлогоо буруу тавиад байна уу даа, арай ч тэд миний бодож байгааг судалсан л байлгүй гэж бодоод эрэл хайгуул хийсээр жилийн нүүрийг үзэв. Би олсонгүй. Би муу хайсан байж ч болох. Иймд дэлхийн дулаарлын асуудал надад ч, хүүхдүүдэд минь ч, Монголчуудад минь ч хамаатай тул тэсэлгүй ийнхүү та бүхэндээ хандав.

Миний үзэл. Хүн төрөлхтөн галыг нээсэн цагаас эхлэн хөгжлийг шинэ шатанд гаргасан. Миний бодлоор анхны галыг асаасан хүн дэлхийгээ хурдан сүйрүүлэх алхамыг хийсэн байж ч болзошгүй гэж би үздэг.

Дэлхийн дулааралд о3 буюу "Озон"-ы давхарга чухал нөлөөтэй.
Дэлхий CO2-т хэт анхаарлаа тавиад "хий"-нд анхаарлаа сул хандуулж байна.

Бөмбөрцгийн томъёо боддог дунд сургуульд үзсэн томъёо, математик, геометр, хими, физикийн хичээл дээрээ үзсэн мэдлэгийнхээ хэмжээнд тайлбарлавал "Озон"-ы давхаргын цооролт нь "цооролт" биш "нимгэрэлт" гэж бодогдов. Учир нь:
-1 мм куб чүдэнзний дарь шатахдаа хичнээн метр куб "хий" ялгаруулдаг бол
-1 литр шатахуун шатахаараа хичнээн метр куб "хий" болдог бол
-Хатуу болон шингэн бие "хий"-н төлөвт шилжихдээ эзэлхүүн нь хэд дахин томордог бол
-Бид өдөрт хэр хэмжээний "хий"-г бий болгодог бол
-Дэлхий өдөртөө, жилдээ хичнээн км куб "хий" бий болгодог бол
-Дэлхийн ногоон байгууламж хичнээнийг нь буцааж шүүдэг бол
-Жилд хичнээн хэмжээний "хий" буцаад хатуу, шингэн төлөвт шилждэг бол

Эндээс энэ их ялгарсан "хий"-ний тодорхой хувийг дэлхийн ногоон байгууламж болон бусдаар буцаан талст хэлбэрт, шингэн төлөвт шилжүүлдгийг нь хасаад нэг тоо гарч ирнэ. Үүнийг судлаачид л мэдэх байх. Гэвч дунд сургуулийн мэдлэгээр бодвол маш аймаар их "хий" нэмэгдсэн байх учиртай.
Хими физикийн хичээлээр "хий" өөрийн гэсэн эзэлхүүнтэй гэж заадаг. Тиймд дэлхийн агаарын эзэлхүүн ихэссэн байх ёстой. Эндээс агаар мандлын радиус ихэссэн гэдэг нь харагдана. "Озон"-ы давхарга буюу о3 хувийн жингээрээ энэ радиусын тодорхой түвшинд байрлаж байгаа. Радиус ихэссэн учир "Озон"-ы давхарга тэлээд НИМГЭРСЭН.

Дүгнэвэл: Анх галыг нээж олсон үеийн агаар мандлын хэмжээ эсвэл ядаж 1800 оны агаар мандлын хэмжээг өнөөдрийн агаар мандлын хэмжээтэй харьцуулвал нилээд зөрүү гарах байх. Энэ зөрөөнөөс "Озон"-ы давхарга хэр нимгэрсэн нь харагдах юм.
Иймд агаарын эзэлхүүнийг бууруулан "Озон"-ы давхаргыг БАЙРАНД нь тавих асуудал тулгамдаж байна гэж үзлээ.

Дэлхийн дулаарлыг зогсоож болох арга зам /Хүүхдийн санаа ч байж болох/

Дэлхийн агаар мандлын урсгалыг тооцон агаар соруулан ангилалт хийх СТАНЦ-уудыг байгуулах
Ашигтай тал:
-Нэг их өндөр зардал шаардахгүйгээр үйлдвэрийг байгуулах боломжтой
-Агаар мандлын хэмжээг бууруулан "Озон"-ы давхаргыг буулгаж, зузааруулж болзошгүй
-Агаараас хорт хольцыг бага ч гэсэн ялган авах боломжтой
-Дэлхийн хөгжилд тустай хийг үйлдвэрлэн /устөрөгч гэх мэт/ эрчим хүч, энергийг үйлдвэрлэх
-Агаарын эзэлхүүн багассанаар байгалийн гамшигт үзэгдлүүдийн хүч суларч болзошгүй
-Агаарын урсгалыг удирдах замаар гамшгаас хамгаалах боломжтой болох /үүл, шуурга зэргийн чиглэлийг удирдах/
Аюултай тал:
-Үйлдвэрүүдийг нэг цэгээс удирдах шаардлагатай
-Дэлхий хүйтэрнэ
-Удирдлага хэнд байна гэдгээс шалтгаалан буруу үр дүн гарч болзошгүй
-Муу хийвэл экологийн тэнцвэр алдагдах аюултай

Энэхүү нийтлэлийг маань уншаад "магадлалтай" гэж үзвэл цааш нь судлаад, бодитой гэж бодвол хэрэгжүүлэхийг уриалаасай гэж хүслээ. Хэрвээ бодитой байвал цаг алдах ЦАГ БАЙХГҮЙ!!!!!!!!

No comments: