Хүн ам зүйн орчин: Хүн амын тоо 2.6 сая. Монгол улсын хүн амыг газар нутагт нь харьцуулвал одоогоор 1 км2 нутагт хоёрхон хүн.
Монгол улсын түүхийг сөхвөл хувьсгалын өмнө 650 мянга, 1956 онд 840 мянга, 1972 онд 1.2 сая, 1990 онд 2 сая, 2007 онд 2.6 сая хүн амтай боллоо.
Эндээс судалгаа хийхэд хүн амын үсрэнгүй өсөлт 70-90 онд хүчтэйгээр явагдсан бөгөөд 90-ээд оноос хойш төрөлт буурч хүн амын өсөлт ерөнхийдөө зогсонги байдалтай болсон. Хүн амын 70 орчим хувийг нь 40-өөс доош насныхан эзэлж байгаа.
Одоогоор хүн амын өсөлт жилийн 1.4 байгаа талаар мэдээлж байгаа. Энэ нь маш өрөөсгөл байдалтай байгаа бөгөөд ер нь хүн амын өсөлтийг жилээр биш наслалтаар гаргах нь зүйд нийцэх учиртай.
Үнэн хэрэг дээрээ одоогийн байгаа өсөлт нь 1972 оноос хойш төрсөн 35 хүртэлх насны 1.5 сая хүн буй болсонтой шууд холбоотой. 70-90 онд хүн амын өсөлт 2.5 хувьтай байсан. Залуу гэр бүлүүдийн маань дийлэнх нь 1-2 хүүхэдтэй байгаа. Үүнтэй ихэнх хүн санал нийлэх байх.
Энэ байдлаас ажиглалт хийвэл 30-40 жилийн дараа хүн ам 1.4 хувиар өсч, 2.5 хувиар хорогдож эхлэх нь байна. Үүнээс үзвэл Монгол улсын хүн ам жилд 1.1 хувиар буурч байгаа бөгөөд энэ бууралт 1990 оноос эхэлсэн.
Нийгэм соёлын орчин: Хүн амын боловсрол өндөр түвшинд хүрсэн, дээр нь нийгмийн шилжилтийн удаашралтай байгаа явцад гутранги үзэл бий болсон, их гүрнүүдийн глобальчлалын бодлого /жижиг үндэстнүүдийг устгах/, мэдээллийг хурдтайгаар авч буй байдал зэрэг нь залуусыг түргэн хугацаанд ахиу мөнгө олж, сайхан амьдрах гэсэн хүсэлд хөтөлж байна. Энэ нь сайн муу 2 талтай.
Сайн тал:
-Залуучууд их зүйлийг сурч мэдэх гэж тэмүүлж, дийлэнх нь энэ зорилгодоо хүрч чадаж байна.
-Тэд мөнгө олж чаддаг болсон. Маш их технологийг оюун ухаандаа бий болгосон.
-Өөртөө анхаарал тавих явдал өндөр болсон
-Үр хүүхэд ойр дотныхондоо анхаарал тавих, туслаж дэмжих боломжтой болсон зэрэг сайн талууд бий.
Муу тал:
-Ид нөхөн үржихүйн насан дээрээ өөр зүйлсийг хийж буй тул хүүхдийн тоо цөөрч байгаа.
-Бусдад анхаарал тавих зав бага байснаас болж хувиа хичээх зан ухамсаргүйгээр төлөвшиж байгаа
-Жендер хэт их ярьснаас болж бүсгүйчүүд биеэ тоох байдал илт ихсэж буй /нөхөртөө цайны дээж барих бүсгүйн тоо цөөрсөн, хүүхэдтэй болох эсэхэд бүсгүйчүүд 51 дээш хувийн саналын эрхтэй болсон/
-Хүүхдийн хөдөлмөрийг мөлжиж буй талаар хэт туйлшруулан ярьснаас болж хүүхэд аав ээжүүдийн элгэмсэг харьцаанд сэв сууж байгаа зэрэг муу талууд байгааг дурдах нь зүйтэй.
Иймд дээрх байдлууд нь хүн амын тоог бууруулах голлох хүчин зүйлс болж байгаа юм.
Эдийн засгийн орчин: Ямарваа нэг улсын хувьд хүн ам бол тулгуур капитал болдог. Улсын эдийн засаг хүн амын тоотой шууд хамааралтай юм.
Одоогоор Монгол орны эдийн засаг сэргэн мандалтын зааг дээр байна. Үүнд дэлхий нийтийн чиг хандлага, олон улсын эдийн засгийн орчны таатай байдлууд, шилжилтийн үеийн шилжилтийн хөрөнгө буй болсон зэрэг нөхцлүүд нөлөөлж байгаа юм.
Газарзүйн байрлалын хувьд хөгжиж буй 2 их гүрний дунд байгаа байдал нь Манай орны хувьд зарим нэг хэмжээгээр боогдмол байдлыг бий болгож буй хэдий ч дэлхийн хөгжлийн чиг хандлага Монгол орны хувьд дэлхийд гарах гарцуудыг бий болгож байгаа. Эндээс эерэг сөрөг 2 талтай асуудлууд урган гарч байна.
Эерэг тал:
-Эдийн засгийн өсөлт 8 хувьд хүрсэн.
-Материаллаг биш оюуны баялагийг дэлхийд нийлүүлэх боломж бүрдэж байгаа.
-Материал түүхий эдийг дэлхийн үнээр хөрш орнууддаа нийлүүлдэг.
-Дэлхийн хэрэглээг Монголд богино хугацаанд оруулж ирэх боломжтой болсон.
Сөрөг тал:
-Оюунлаг баялагт хэт шүтсэнээс болж материаллаг баялаг бүтээлтэнд өсөлт ажиглагдахгүй байгаа
-Нэг эсвэл хэдхэн орноос хараат эдийн засагтай болж болзошгүй.
-Материаллаг баялаг буй болгох асуудлыг дэмжихгүй байгаа.
-Их хүчээр буй болгосон орлогоо нийтэд нь харийнханд тушааж байгаа зэрэг нөлөөлөл байна.
Иймд Монгол улсын хувьд хөгжлийн найдвартай гарц нь дотооддоо тулгуурласан эдийн засгийг буй болгох явдал бөгөөд хүн амын тоо үүнд хамгийн чухал хүчин зүйл болох юм.
Эргээд хүн амын асуудалдаа анхаарал хандуулвал Монгол улсын хувьд 1.2 сая орчим нөхөн үржихүйн насны залуус байгаа нь хүн амыг ихээр өсгөх боломж нөхцлийг хамгийн өндөр цэг дээр нь аваачаад байна. 14 жилийн дотор Монгол улсын хүн ам 10 саяд хүрэх боломж байна. Хэрвээ ингэж чадвал 20 сая хүнтэй болох асуудал 10 жилээр л яригдана.
Энэ асуудлыг нэг эсвэл нэг хэсэг хүн хэзээ ч шийдэж чадахгүй. Хүн бүрийн хүчин чармайлт хамгаас чухал.
Монгол орноо үүрд мандан бадруулахын төлөө халуун амиа өргөсөн буурал дээдсээ хүндэтгэж, Монгол орны нэгэн үеийг эзлэн төрсөн БИД хувиа хичээж довоо шарлуулалгүй, хамтдаа эе эвтэй байж бие сэтгэлээ зориулцгаая.
Бид бүгд хүүхдүүддээ хайртай, ач гуч зээдээ хайртай. Иймийн тулд ач гуч зээ, үр хүүхдүүдийнхээ ирээдүйн хань, гэр бүл, найз нөхдүүдийг ч хайрлах хэрэгтэй. Тэд хамтдаа амьдрах тул бид бүх Монголчуудаа хайрлах хэрэгтэй. Өнөөдрөөс эхэлье.
20 жилийн дараа эргээд харахад Монголд 7 сая гаруй 20 хүртэлх насны шижигнэсэн Монгол залуучууд хөлхөлдөж байвал ямар сайхан бэ?
Тэр цагт Монголын эдийн засаг өөрөө л сэргэнэ дээ. Сонин сэтгүүлүүд 1 сая, ном 100 мянган хувиар хэвлэгдэж, өдөрт 1 сая талх үйлдвэрлэгдэн борлуулагдана. 5 сая хүүхэд сургуульд сурч, 1 сая хүнтэй 4 том хот хүчээр баригдаж, аймаг сумын төвүүд Дархан хотын дайтай болно. 10 сая аяга, 10 сая халбага, 5 сая хөнжил, 10 сая хос гутал, 10 сая хос оймс, 1 сая гэр, 1 сая орон сууц, 1 сая машин, 100 мянган автобус, хотуудыг холбосон хурдны замууд, улс орныг хэрсэн төмөр зам, хотуудын хооронд нисэх онгоцнууд гээд л хичнээн том эдийн засаг босч ирэхийг тоочоод ч баршгүй.
Залуу гэр бүл бүхэн 5-аас дээш хүүхэдтэй болоход л энэ асуудал үндсэндээ шийдэгдэнэ.
Үр хүүхдүүддээ, аав ээждээ, өвөг дээдэстээ, эх орондоо ХАЙРТАЙ л бол өнөөдрөөс эхлээд бүгдээрээ хувь нэмэр оруулцгаая.
Олон хүүхэдтэй байхын жаргал нь зовлонгоосоо мянга дахин ИЛҮҮ.
"Хоёр хүнийг нэгд тооц", "Хүн нэмбэл хүнс нэмнэ" гэсэн сургаалийг өвөг дээдэс бидэнд зүгээр ч нэг хэлээгүй. Бидний өвөг дээдэс хамгийн агуу их сэтгэгчид.
Эх болсон Монгол орныхоо ирээдүйн төлөө таны зүтгэх зүтгэлийн шагнал нь агуу их хайр билээ.
Thursday, November 1, 2007
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment